2012-03-23
Амралтын даалгавар

Математик

Даалгавар: 1 /Өгүүлбэртэй бодлого/

  1. 10 алим, дүү нь 3 алим идсэн бол, тэр хоёр бүгд хэдэн алим идсэн бэ?

  2. Хүү 9 шагайтай, охин 8 шагайтай. Тэр хаёр шагайгаа нийлүүлэн тоолоход хэд болох вэ?

  3. Ананд 9 цэцэг, найз нь мөн төчнөөн цэцэг услав. Тэр хоёр бүгд хэдэн цэцэг усалсан бэ?

  4. Сандаг 8 дэвтэр авлаа. Дулмаа түүнээс 6-аар цөөн дэвтэр авсан бол тэр хоёр бүгд хэдэн дэвтэр авсан бэ?

  5. Ариунаа 15 самар цөмсөн байхад Халиун түүнээс 2-оор цөөн самар цөмсөн байлаа. Тэр хоёр бүгд хэдэн самар цөмсөн бэ?

  6. 8 тагтаа будаа түүж идэж байтал 3 нь нислээ. Дараа нь 2 тагтаа иржээ. Хэдэн тагтаа болсон бэ?

  7. Анужин 8 дэвтэртэй. Ах нь түүнээс 2-оор илүү дэвтэртэй байсан бол тэр хоёр бүгд хэдэн дэвтэртэй байсан бэ?

  8. Дамдин шар алим 8-ыг, улаан алим 6-г авлаа. Ээждээ 5-ыг өгсөн бол Дамдинд хэдэн алим үлдсэн бэ?

  9. Юүндэн 9 шагайтай, Дорж түүнээс 2-оор цөөн шагайтай байсан. Юүндэн , Дорж хоёр бүгд хэдэн шагайтай байсан бэ?

  10. Нэг тавган дээр 6 ааруул, нөгөө тавагт 5-аар илүү ааруул байв. Хоёр тавагтай ааруулыг нийлүүлбэл бүгд хэдэн ааруул болох вэ?

Даалгавар: 2 /Илэрхийлэл зохиох/

  1. 1-20 гэсэн цифр дээр 5-ыг нэмж 4-ийг хасах илэрхийлэл зохиож бодоорой.

Жишээ нь: 1+5-4= гэх мэт.

  1. Тэгш тоонууд дээр 2-ыг нэмээрэй.

  2. Сондгой тоонууд дээр 3-ыг нэмээрэй.

  3. Хасагдагч нь 17, хасагч нь 12 байх илэрхийлэл бичиж бод.

  4. Нэгдүгээр нэмэгдэхүүн 12, хоёрдугаар нэмэгдэхүүн 7 бол нийлбэр нь хэд вэ?

  5. Нэгдүгээр нэмэгдэхүүн 15, нийлбэр нь 20 бол хоёрдугаар нэмэгдэхүүн нь хэд вэ?

  6. 14 ба 10 ялгавар дээр 9-ийг нэмэх илэрхийлэл бичиж бод.

  7. 9 ба 8-ын нийлбэрээс 7-г хасах илэрхийлэл бичиж бод.

  8. 20 гэдэг тооноос 5, 6, 7, 8, 9, 10-ыг хасааарай.

  9. 17 гэдэг тооноос 7, 8, 9, 10, 11, 12 –ыг хасаарай.

Даалгавар: 3 /Сэтгэхүй хөгжүүлэх/

  1. Нэг оронтой хамгийн их тоон дээр 8-ыг нэм.

  2. Хоёр оронтой хамгийг бага тоон дээр 6-г нэмээрэй.

  3. Тэгш тоогоор эхэлж тэгш тоогоор дуусгах тоонуудыг бич.

  4. 1 1 1 1 1 гэсэн 5 цифрийн хооронд + ба - тэмдэг тавин 5 ба 10, 8, 12 гаргаарай.

  5. 10 хэрчим мод авахын тулд хэдэн удаа хөрөөдөх вэ?

  6. 1, 2, 3-ын тоогоор хичнээн хоёр оронтой тоо бичиж болох вэ.

  7. 4, 2, 1-ийн тоогоор хоёр оронтой тоо үүсгээрэй.

  8. Зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд байх тоог бичээрэй.

А. 2, 4, 6, 8, ................ б. 1,3,5,..................


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax