2012-03-26
Сонгоны хичээлээр цээжлэх шүлгүүд

Хэний хэн бол...

Номоо харахаар

Нойр нь хүрээд

Гэрээ бодохоор

Гэдэс нь өлсөөд

Хичээл дээрээ

Дунхайн суудаг

Чимээгүй тэндээ

Дугжирч суудаг

Хэнэггүй тэр жаал

Хэний хэн бол доо?

Хэлээч та минь нэрий нь

Хэний хэн бол доо?

Тусгүй ажил хийлээ

Амттай чихрийг нь идээд

Алаг цаасаы нь дэлгээд

Оронд нь чулуу боогоод

Охин дүүгээ хуурлаа.

Түүнийг дүү аваад

Түргэн гэгч нь задлаад

Хариугүй амандаа хийгээд

Хазах гээд даасангүй ээ.

Жижигхэн дүүгээ би ер

Хэрэггүй л хуурлаа даа

Жигдхэн цагаан шүдий нь

Хэмхэлчих дөхлөө дөө.

Зуны нар мөхөөлдөст дуртай

Амттайхан мөхөөлдсийг минь

Алтан нар долоочихлоо

Харсаар байтал хайлуулаад

Хамтдаа бид идчихлээ.

Сүүдэр нь халуун

Зуны нар

Сүүтэй мөхөөлдөст

Дуртай юм даа.

Шижир цацрагаараа

Мөхөөлдөс амтлахад

Сэрүү татаад

Сайхан л байгаа даа.

Мэдэж авлаа

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд, хүүхдүүд өвөөгийнд цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн золгов.

Ажаад байсан чинь аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр 2 хоорондоо золгодоггүй

Ардын ёс байдгийг мэдлээ

Айл гэр болж тоглохдоо

Алимаатай би золгохгүй.

Би

Хамгийн хэцүү бодлогын

Хариуг хэн гаргах вэ, гэвэл

Би гаргана, надад ухаан бий.

Гал түймэрт өртсөн нөхрөө

Гаргаж хэн аврах вэ, гэвэл

Би аварна, надад зориг бий.

Хэн нэгэн маань аюулд ороод

Хэрэгцээ болж цусаа өгөх вэ, гэвэл

Би өгнө, надад сэтгэл бий.

Сахилгагүй хүүхдийг даах

Санал авч, хэн нэгэнд даалгах бол

Би даана, надад хайр бий.

Эх орноо хамгаалах

Эр цэргийн албанд би явна

Надад эх орон бий.

Олон баяр-миний баяр

Сургууль эрдэм рүү

Яаран тэмүүлсэн

Өвлийн өвгөнөөс

Бэлэг авдаг

Өвөө, эмээ нараа

Хүндэтгэн ёсолдог

Монголын үзэсгэлэнт

Саран гоо ээжийн минь

Хүүхэд бидний

Хүсэл болсон

Морь уралдаж

Бөх барилдаж

Сур харвадаг

Баяр бүхэн даанч сайхан

Байнга болдоггүй нь даанч тусгүй

Сурцгаа, та минь

Эрдэм номыг сурах дүү нар минь

Эрхбиш нэгийг оролдоод эхэл

Эхэлсэн тэр нэг зүйлээ

Эцсий нь хүртэл оролдоод үз

Энэндч бэрхшээл тохиолдоно

Энэ бүгдийг давж байж

Эрдмийг сурч эхэлдэг юм.

Ээ дээ, хичээж үзээрэй та минь

Энэ бүгдийг та нарт хэлэх

Эцэг эх чинь би биш

Эгч дүү нар чинь биш

Эгэл нэг хүн хүсэж байна.

Шоргоолж

Олон шоргоолж овооролдоно

Орон гаран шавааралдана

Навч зууж гүйлдэнэ

Нааш цааш жирийлдэнэ

Орох нүхээ таглана

Онгорхой бүхнээ бөглөнө

Дулаан нартайд дураараа тэнэдэг

Олон шоргоолжийн үймэх учиртай

Сэрүүн салхи сэржигнэн үлээлээ

Ширүүн бороо шижигнэн шаагилаа

Унтаахай

Ичээнд ордог энэ амьтад

Их л жаргалтай юм даа

Өвөлжингөө унтаад л

Өөрөө юу ч хийхгүй

Би чгэсэн эдэн шиг

Бөх гэгч унтах юм сан

Хавар болтол унтчихвал

Хичнээн сайхан байх бол

Хичээл номоо хийсэнгүй гэж

Хэнд ч зэмлүүлэхгүй, үглүүлэхгүй


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax