2012-03-26
Даалгавар

Амралтын даалгавар: Монгол хэл

  • Дараах 10 эхийг цээжээр бичих.

  • Бичмэлээр бичсэн эхийг үеэр таслан цэвэр сайхан хуулж бичих.

  • Хуулж бичсэнийхээ дараа эр үгүүдийн доогуур нь зураарай.

  1. Унага

Юүндэн унага хураав. Энэ хээр алаг гүү миний хонгор унаганы эх мөн. Миний хонгор унага хөөрхөн. Миний ах Галаа хонгор унагыг номхруулав.

  1. Түүвэр өгүүлбэр

Гонгор гахай хөөв. Хүү хурга ишиг харав. Энэ манай анги. Дулмаа гараа угаав. Манайхан эсгий хийв. Шаргал үнэг гүйнэ. Гараа сайн угаа. Айраг уугаарай. Гэрэл гэр уруу гүйв. Гүүгээ саав. Гүүний унага хөөрхөн. Гэсэр шагай харвав. Гэлэг ан агнав. Энэ хар алаг гөлөг. Галд ган хайлав. Сугар сонин өгнө.

  1. Мал

Эмгэн өвгөн хоёр мал маллав. Эмгэн үнээ саав. Өвгөн адуу маналаа. Малын тоо олон болов. Тэдний төл мал олон болжээ.

  1. Зүйр үг

Аав нь бүгдийн хаан, ах нь дүүгийн хаан. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Дархан хүн бурхан ухаантай.

  1. Зүйр үг

Дэмий суухаар тэмээ хариул. Замын хүзүү урт, зааны хүзүү богино. Зүйр үг зүрхэнд, зүсэр бороо үүлэнд гэдэг үг бий.

  1. Тэнгэр шинжих нь

Хавар нь хүйтэн байвал зундаа бороо ихтэй байна. Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно. Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болдог.

  1. Оньсого

Могой биетэй, модон хумстай. Хоёр гартай , нэг хөлтэй. /чөдөр/ Манай энд манан татаж, мангасын толгойд түймэр шатав. /тамхи татах/ Өдөр чөмөгтэй, шөнө чөмөггүй. /ханцуй/

  1. Зүйр цэцэн үг

Олонтой бол баянтай. Учир мэдэхгүй хүнд үг хайран. Үнэн хүчтэй олон ачтай. Чих худал нүд үнэн. Зөвд мянган эзэн, бурууд нэг эзэн.

  1. Зүйр цэцэн үг

Тоо бүрэн, толгой мэнд. Сайн хүнд нөхөр олон, сайн моринд эзэн олон. Сайн хавар цастай, муу намар бороотой. Аргыг олбол бэрхийг давна.

  1. Ой мод

Манай нутаг ой модоор баян юм. Ой модыг улсын баялаг гэдэг. Модоор гэрийн тооно, унь, хаалга, хана, зэргийг хийдэг. Бас байшин, малын хашаа барина. Ой модоо хайрлан хамгаалъя.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax