2012-01-26
Зөвлөмж
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа Та юу анхаарах вэ?
  • Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
  • Хүнсний бүтээгдхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
  • Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад, богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
Худалдан авахаас татгалзах хэрэгтэй
  • Хүнсний бүтээгдхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
  • Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
  • Лаазалсан бүтээгдхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
  • Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
  • Шилэнд савласан бүтээгдхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
  • Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
  • Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
  • Хүнсний бүтээгдхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax